3D хэвлэл

       Энэхүү хэвлэлийг гүдгэр линзэн хэвлэл гэх ба энэ нь товчхондоо 2 ондоо зурагийг нэг цаас дээр хэвлэж гүдгэр линзний тусламжтай өөр өнцөгөөс харахад зургууд ялгарч харагдаж буй гайхамшигт технологи юм. Үүний санааг анх 1692 онд Францын зураач G.A. BOIS-CLAIR сэдсэн бөгөөд нарийхан гүдгэр моднууд дээр зурагаа тохируулан зурж тэднийгээ эгнүүлэн байрлуулснаар хоёр талаас нь харахад зураг солигдож харагдаж байсан байна. 3D хэвлэлийн технологи 1940 оноос хойш эрчимтэй хөгжсөн. Энэхүү хэвлэл нь хальт хармагц л хүний анхаарлыг татаж чадахуйц сонирхолтой учраас маш олон төрлийн бизнесийн идэвхтэй суртчилгаанд ашиглахад нэн тохиромжтой. Хэрэглээний хувьд: Захиалагч нь өөрийн нэрийн хуудаснаас эхлээд компанийхаа танилцуулга, брошур, ил захидал, урилга, мэндчилгээ, биллет гэх мэт, мөн дизайнерууд төрөл бүрээр сэтгэж хэвлэлийн суртчилгаандаа ашиглаж болно.